Цахим тэмдэглэл

Юу дуртайгаа бичиж болно биздээ ?

Миний тухай

Pic of me
My profile

Шинэ сэтгэгдлүүд

  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт Зочин: Zhheherhrh eg egemtr hrggwe wes egemtrghdfbsgd
  • Эх бичлэгт Badamaa (зочин): Ene bol CH.Lkhamsuren gdg nairagchiin nairaglalaa. Tsaash ni medehgvi ee.
  • Эх бичлэгт luna: гүүгэлдээд үзээч.... би нээрээ ээжийн талаар шүлэг бичих гээд ерөөсөө чадкумаа.....
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт director: гэрийн ус шиг хүйтэн ч гэлээ бүлээн байдаггүй. Байрны ус цаанаа л нэг хорон хүйтэн байдын...
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт tamerlan13: хэхэхэхэ. санал нэг байна өө...
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт Зоригт ван: хэхэ манай энд бас бараг хагас сар халуун ус тасарч би ч бас эрийн шийр зааж хүйтэн усанд орж..
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт ГАНТУЛГА: Хэхэ тэгнээ
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт luna: Зүгээр... зиа тэгээд Оройхон гараад ширүүхэн дайрдиймшдээ.......
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт ГАНТУЛГА: Баярлалаа, мөн сэтгэгдэл үлдээсэнд
  • Бухимдал № ... бичлэгт luna: ЗӨВ ШҮҮ___ сэтгэлээсээ хөгжөөд инээх зав гарахгүйм бна шд.....
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт luna: 3 дахь бичлэгээ бас 2 жилийн дараа бичих үү? За амжилт......
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
11935 удаа нээгдэв.
since Dec 2008 © Гантулга Цахим тэмдэглэл

Хөлбөмбөг => :(

2010-07-19,19:24
     Хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний үеэр таарсан болгон мэнд мэдхийн хажуугаар өчигдрийн тоглолтын торгон агшинуудын талаар ам булаалдан ярьж, өнөөдрийн тоглолтонд дасгалжуулагч хэнийг ямар байрлалд тоглуулах, хэн нь "Man of the match" -р тодрох тухай нэгнийхээ хэлснийг дэмжин эсвэл үгүйсгэн, бүр хоорондоо тус тусын дэмждэг багаа магтан: "-Мэдээж манайх хожно, бүр 2:0 ээр, танайд аз таарвал 2:1 ээр, аягүй л бол танайх азгүйм чинь 3:0 ээр хожигдоно доо" хэмээн ам бардам хэлж биенийхээ шарыг малтан, мөрий тавин гар барилцаж байх юм. Би гэдэг хүн нь чинь хөлбөмбөгийн талаар "чимх" төдий мэдээлэлтэй/мэдлэг/ байсан учир анхандаа дэмий л бусдын яриаг чагнан хаа нэг над руу хандахад нь амыг нь дагуулаад "тийм шүү", "мөн дөө", "тэгэлгүй дээ" хэмээн яриаг нь дэмждэг байлаа. Гэтэл бүүр эр эмгүй, хөгшид хөвөөгүй яриад байна шүү цаагуур чинь нөгөө л хөлбөмбөгийн талаар. Иймийн учир дэлхийд хамгийн олон сонирхогч хөгжөөн дэмжигчидтэй болсон спортын талаар юу ч мэддэггүй дээ ихэд ичэн, заримдаа үдэш оройн цагаар гадуур гархад хэлгүй хүн шиг хүмүүсийн ярианд оролцохгүй байна гэдэг нь байдал нэг л "бишдэж" байгааг надад сануулаад байв. Заа тэгээд хүчээр шахуу хөлбөмбөгт "орлоо доо". Удсан ч үгүй аль хэсгээс ямар баг гарсан, хэн хэн гоолдсон,  Messi, Rooney, Ronaldo, Mara, Green, Villa, Van Persie гээд овоо хөөрхөн юм ярилцмаар болоод иржийна шүү. Ингэхийн хажуугаар талбайд нь гараад тогловол ер нь яадаг бол гээд л үе үе бодогддог боллоо. Ашгүй миний бодлыг мэдсийм шиг найзууд нэг өдөр ногоон талбайд хөлбөмбөг тоглоё гэж байна, би гэж хүн ухайн тас одоо л надад боломж ирлээ гээд, оймс кет шорт подволк алчуур зэргийг үүргэвчиндээ хийж аваад хүүе хаая гэхийн зуургүй яваад очив. Нөхдүүд ч аль хэдийн оччихсон ихэнхи нь талбай дээрээ гараад 3 бөмбөгөөр зэрэг хөөрхий хаалгачийг зай өгөлгүй хаагаарай гээд л "нүдэж" өгч байнаа. Хурдхан шиг хувцасаа солиод очитол тоглох ч боллоо. Анх гарч байгаа тул битүү морь аятай байж ганцхан дайраад гоол хийн  бусдыг алмайруулах ухааны юм бодоод их ч халаалт хийсэнгүй, хийх зав ч өгөлгүй нэг нөхөр бөмбөг хөөгөөд өөдөөс гүйгээд ирж байнаа. Зурагтаар харснаа амьдралд хэрэгжүүлээд хөлд нь хөнгөхөн суун бөмбөг таслаад урагшаа ч хурд хийлээ, болж байна шүү. Даан ч нэг хүнийг хуураад л бөмбөгөө алдчихлаа, тэгсэн ч болох юм байна гэж бодож дуусаагүй байтал нэг нь бас л бөмбөгөө туугаад ирж байна. Хөлд нь суулаа, хууралт хийсэн довтлогч хөл рүү өчиглөөд(санамсаргүй л байлгүй дэ) өнгөрсөн нь намайг 2 долоо хоног доглон явхад хүргэв. Одоо ч бас хөл гишгэхэд өвдсөөр. заа яаж байна зүгээр үү, ингэвэл зүгээр, тэгвэл дээр болно гээд дотно хандаад сэтгэл хуураад өгөхгүй тоглоом тохуу хийгээд өнгөрөх юм таарсан нь. Тийм болхоор л 2 долоо хоног өвдөж байхгүй юу энэ хөл, гэхдээ удахгүй зүгээр болно гэдгийг нь мэдэж байнаа.                Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнээ гэж.

     Нээрээ энэ дэлхийн аврага шалгаруулах тэмцээний сүлд дуу болох Waving flag -д дуртай болсон шүү, (хэхэ бүгдэд л таалагдаж байгаа байлгүй дээ)
Энэ видеог үзэхэд таны компьютерт Flash тоглуулагч суусан байх хэрэгтэй.
url= wmurl=https://www.blogmn.net/images/mplogo.png width=425 height=355 loop=false play=false downloadable=true fullscreen=true displayNavigation=true displayDigits=true align=center dispPlaylist=none playlistThumbs=false


бичсэн: ХарагдахНэр төрөл: |
Эхлэл | << өмнөх | Нийт: 6-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Ангилал үгүй

Шинэ бичлэгүүд

  • Эх
  • Хөлбөмбөг => :(
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног
  • Бухимдал № ...
  • Удахгүй гарчиг олдох биз
  • >>Архив...
2010 © Цахим тэмдэглэл